Apple компани эвхдэг утас бүтээнэ


Apple компани эвхдэг загвартай iPhone утас бүтээхээр төлөвлөж байгаа тухай Меррилл Линчийн шинжээч мэдээлжээ. Учир нь компани сүүлийн үед эвхдэг гар утас үйлдвэрлэгч нарт түүхий эд нийлүүлдэг компаниудтай харилцаж эхэлсэн бөгөөд 2020 оноос iPhone эвхдэг болж магадгүй юм.

Гэхдээ санхүүгийн шинжээч нарын хувьд ийм төрлийн мэдээллийг тэр бүр дэлгээд байдаггүй учраас итгэхэд бэрх. Харин үнэхээр үнэн гэж үзвэл сүүлийн үед LG компанитай хамтран ажиллах болсон Apple компани нэг бол эвхдэг гар утас эсвэл таблет бүтээх гэж байж болох юм.

Түүнчлэн LG компанийн хувьд эвхдэг дэлгэцийг бодитоор үзүүлсэн цөөхөн компанийн нэг. Мөн өнгөрсөн оны сүүлээр Apple компани “Эвхэж болдог дэлгэцтэй цахилгаан төхөөрөмж” хэмээх патент авсан билээ.

Эцэст  нь хэлэхэд Apple компани анх зах зээлд iPhone утсаа танилцуулж байхдаа салбараа тэргүүлдэг байсан учраас одоо зах зээлээ дагаж явдаг болсон зуршлаасаа салах нэг арга нь яах аргагүй эвхдэг дэлгэцтэй утас болох юм.

Эх сурвалж: Engadget

.


2018-03-29 Энхболор 526 Технологи Буцах