Apple 2020 оноос Mac-ын чипээ өөрсдөө үйлдвэрлэнэ


Стив Жобсын хувьд Apple-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүхэн өөр хэн нэгнээс хамааралтай байж болохгүй гэсэн бодлого баримталж байв. Тийм ч учраас тэрээр 2010 онд анхны iPad төхөөрөмжийг танилцуулахад хамгийн онцлог зүйл нь А4 хэмээх Apple-ийн анхны процессор байсан юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Apple-ийн ихэнх бүтээгдэхүүн өөрийн загварчилсан чиптэйгээр худалдаанд гарч байгаа бол Apple-ийн уламжлалт бүтээгдэхүүн болох Mac загварууд 2020 оноос эхлэн дан өөрсдийн чиптэйгээр худалдаанд гардаг болох гэж байгаа аж.

Учир нь Apple-ийн Mac загварууд 2000 оноос хойш Intel чип ашиглаж байгаа бөгөөд одоо өөрсдийн загварчилсан чиптэй болох цаг нь болсон гэж компани үзжээ.

Эх сурвалж: Bloomberg

.


2018-04-03 Жаргалсайхан 333 Технологи Буцах