Холограмм багш нар хичээл зааж эхлэв


Лондонгийн Империал коллеж холограмм буюу гэрлийг ашиглан 3 хэмжээст дүрс бүтээх технологийг сургалтдаа ашиглаж эхэлжээ. Ингэснээр энэ технологийг албан ёсоор ашиглаж буй анхны сургууль болж байгаа юм.

Энэхүү технологийг нэвтрүүлснээр багш хичээл заахын тулд заавал анги, танхимд байх шаардлагагүй, лекцийг хурааж аваад хүссэн үедээ эргүүлж тоглуулах боломжтой зэргээр олон давуу байдал бий болжээ.

Өмнө нь холограммыг зарим улс төрчид кампанит ажилдаа ашиглаж байсан ч тэдний тоног төхөөрөмж нь хэт үнэтэй байдаг гэнэ. Харин Империал коллеж хавьгүй бага зардлаар холограммыг нэвтрүүлж чадсан байна.

Тэдний нэвтрүүлсэн холограммыг ашиглахын тулд лекцийг уншиж буй багш гэрэлтүүлэг сайтай, хар дэвсгэртэй орчинд байх хэрэгтэй. Харин үзэж буй талд гэрлийг ойлгох шил болон хар дэвсгэр байхад л хангалттай. Тус сургууль ийм студийн тоогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ явуулын студитэй болохоор төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: bbc.com

.


2018-11-26 Жаргалсайхан 699 Технологи Буцах