Вэб хостинг гэж юу вэ


Хэрвээ та вэб сайттай болохоор шийдсэн бол Вэб хостинг буюу байршуулах авах хэрэгтэй болно. Энэхүү нийтлэлээрээ вэб хост гэж юу болох талаар энгийнээр тайлбарлая

Веб сервер - Веб сайт нь ямар нэгэн тусгай байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь REAL IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочид хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.

DNS (Domain Name System) & NS (name server) - Интернетэд ямар нэг компьютер, төхөөрөмжийг IP хаягаар нь олдог. Серверийг ч мөн адил. Харин нэрийг бичихэд түүний IP хаяг руу холбож өгдөг системийг Домэйн нэрийн систем гэх ба үүнийг Нэрийн серверүүд гэгдэх серверүүд гүйцэтгэдэг. Та домэйн нэрийн үйлчилгээ авсан өөрийн веб сайтад холбохдоо энэхүү нэрийн серверт тохиргоо хийж холбох хэрэгтэй байдаг.

Web hosting - Веб хостинг, Hosting server - Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайн үйлчилгээг аваад, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог. 

.


2018-03-29 Энхболор 2417 Мэдлэгийн сан Буцах