Хүнийг электрон арьстай болгож, амин үзүүлэлтийг нь хянана


Токиогийн их сургуулийн эрдэмтэд хүний амин үзүүлэлтүүдийг харуулж чадах цахилгаан арьс бүтээжээ. Ингэснээр тухайн хүний биеийн юу өвдөж байгаа гэдгийг харуулах бөгөөд жишээлбэл зүрхний хэмнэлийг харуулж чадах аж.

Тусгай нано материал ашиглан хийсэн сунамтгай чанартай, микро LED гэрэл бүхий электрон арьс нь шаардлагатай мэдээллийг харуулахаас гадна, гар утастай холбогдож мэдээллийг сүлжээнд байршуулах юм.

Энэ төсөл зүгээр нэг онолын ажил биш бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хэрвээ амжилттай болбол ирээдүйд бид хүнд өвчтэй хүмүүст олон тооны төхөөрөмж залгаж, хянахын оронд зүгээр л арьсных нь оронд байрлах “дэлгэц”-ээс мэдээлэл авдаг болох юм.

Эх сурвалж: Engadget

.


2018-03-29 Энхболор 272 Технологи Буцах