Шинэ үеийн илүү хурдан Wi-Fi технологийг хөгжүүлж байна
Intel компани нэг жилийн дотор шинэ үеийн Wi-Fi төхөөрөмжид ашиглах чипийг бүтээнэ хэмээн мэдэгджээ. 802.11ах хэмээх шинэ үеийн Wi-Fi нь илүү хурдан, илүү өргөн хүрээг хамардаг, илүү олон төхөөрөмж холбогддог болох юм.
Гэхдээ олон тоогоор үйлдвэрлэж, энгийн хүмүүсийн хэрэглээнд нэвтрэхийн тулд 2019 он хүртэл хүлээх шаардлагатай гэсэн байна. Учир нь чип үйлдвэрлэгдсэн ч гэсэн стандартад нийцсэн гэдгийг баталж, гэрчилгээ олгох ёстой.
Asus тэргүүтэй зарим компаниуд гэрчилгээ авахаасаа өмнө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх тухай зарласан хэдий ч ихэнх нь стандарт нь бүрэн батлагдах хүртэл хүлээх юм.
Жишээлбэл 2016 оны зургадугаар сард стандарт нь батлагдсан 802.11aс одоо л дөнгөж нийтийн хэрэглээнд шилжиж эхэлж байна.
Эх сурвалж: Engadget
.