Танилцуулга

Сайтын бүтэц

Манай компани нь 2011 онд програм хангамж, мэдээллийн технологийн төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, шийдэл гаргах болон худалдаа үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдсан. Энэ хугацаанд манай компани нь дотоодын болон гадаадын компаниудтай харилцаа тогтоон хамтран ажиллаж байна.

Бид “гар утас, мессеж мэдээнд суурилсан судалгааны програм”, “худалдаа, үйлчилгээний бүртгэл, борлуулалтын програм”, “хүний нөөцийн бүртгэл, удирдлагын програм”, “дуудлага хүлээн авах, дуудлага хийх лавлах төвийн програм”, “автомашин, уул уурхайн GPS хяналтын шийдэл, програм”, вэб хуудас зэрэг төрөл бүрийн програм хангамж, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна.

Мөн мэдээллийн технологийн сервер, дотуур холбоо, дохиолол, хяналтын камер, шилэн кабель зэрэг төхөөрөмжүүдийг худалдах, угсарч, суурилуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ХААН Банк, “Дорнод бүсийн ЭХС” ТӨХК, Юнивишн ХХК, “Цолмонтрэвел” ХХК, “Алтанбулаг чөлөөт бүс” зэрэг томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Зорилго

  • Монгол улсын Програм хангамж, Мэдээллийн технологийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах
  • Бүх ажиллагсадаа зорилгодоо хүрэхэд нь дэмжих, амжилтанд хамтдаа хүрэх
  • Програм хангамж, Мэдээллийн технологийн салбарын үндэсний хэмжээний үлгэр жишээ компани болох

Үйл ажиллагааны чиглэл

  • Системийн бүртгэл, удирдлагын програм хамгамж
  • Гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжинд суурилсан програм хангамж
  • Цахим хуудас, интернэтэд суурилсан програм хангамж
  • Мэдээлэл технологийн зөвлөгөө, гэрээт болон дуудлагын үйлчилгээ
  • Мэдээллийн технолгийн тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт
  • Дотоод сүлжээ төлөвлөлт, суурилуулалт
  • Хяналтын камер нийлүүлэлт, угсралт, суурилуулалт
  • Сэргээгдэх эрчим хүч төлөвлөлт, суурилуулалт