Түгээмэл асуултууд


Интернэт гэж юу вэ?

Хvн тєрєлхтєний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, єнєєдєр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болжээ. Зарим хvмvvс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зvйл гэж ойлгоод байдаг, тэгвэл эдгээр нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь дэлхий даяар мянга мянган сvлжээг нэгтгэж vvссэн аварга том сvлжээ юм. Интернэтэд холбогдсон копъютерууд єєр хоорондоо харилцах боломжтой болно. За тэгвэл Вэб буюу англиар World Wide Web гэж нэрлээд байгаа нь бол сvлжээнд ажиллах зориулалттай программ хангамж юм. Интернэтэд хамгийн чухал ач холбогдолтой программ хангамж гэвэл World Wide Web яах аргагvй мєн. Хэдийгээр email нь Интернэтэд хамгийн их ачааллыг vvсгэдэг ч гэсэн Вэб л Интернэтийг энэ зэрэгт хvргэсэн буюу, зєвхєн эрдэм шинжилгээний ажилд л хэрэглэгдэх тєдий байсан сvлжээг хvн болгоны хэрэгцээний сvлжээ болгож чадсан юм.

Domain name - Домэйн нэр гэж юу вэ?

Domain name - Домэйн нэр гэдэг нь Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Жишээлбэл Дриймсофт сайт руу орохын тулд dreamsoft.mn гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд веб хөтөч тань таньд Дриймсофт веб сайтыг нээж харуулдаг.
Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор сaб (sub) домэйн нэрнүүд нь дэднэр+цэг+нэр+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл dreamsoft.mn гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. admin.dreamsoft.mn нэт сaб домэйн нэр (subdomain name) нь Дриймсофт сайтын Админ хуудас руу хөтөлдөг.
Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзэн хүн ба компанийн сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.

Web hosting - Веб хостинг үйлчилгээ гэж юу бэ?

Web hosting - Веб хостинг гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм.  Веб сайт нь ямар нэгэн тусгай байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь REAL IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочид хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.