Нарны дулааны цахилгаан станц


Нарны эрчим хүч нь өнөө үед тулгамдаад байгаа байгаль орчины асуудлаас үүссэн эрчим хүчний шинэ технологи биш юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн өнөөг хүртэл нарны эрчим хүчийг янз бүрийн байдлаар хэрэглэж байсан. Гэвч энэ байдал өөрчлөгдөж аж үйлдвэр, дэд бүтэц хөгжин хүн төрөлхтөнд их хэмжээний энерги хэрэгтэй болсоноор нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч, дулаан үйлдвэрлэхэд ихээр ашиглаж байна. Нарны эрчим хүчээс цахилгаан үйлдвэрлэх 2 арга байдаг. Үүнд: Нарны фотоцахилгаан үүсгүүрийн арга, Нарны дулааны цахилгаан үүсгүүрийн арга юм.Энэ судалгааны ажилд би нарны дулааны цахилгаан үүсгүүрийг судлах тул цаашид энэ талаар дэлгэрүүлье. Анх эртний Грек, Хятадад, Хүмүүс шил болон толийг ашиглан нарны цацрагийг нэг цэгт төвлөрүүлэн гал асаадаг байсан. Мөн үүнтэй адил аргаар дайн байлдаанд дайсны хөлөг онгоцыг сөнөөдөг байжээ. Бүр эртний 12-р зууны үед, Нарнаас ирсэн цацрагийг төвлөрүүлэн түүнээс үүссэн эрчим хүчээр явдаг машин зохион бүтээжээ. 1913 онд Америкийн зохион бүтээгч Франк Шуман ус татах насос ажиллуулах зориулалттай анхны нарны дулааны цахилгаан үүсгүүрийг Египетэд барьжээ. Энэ цахилгааны үүсгүүр нь 5 том ойлгогчтой байсан. Нэг ойлгогч нь 62м урт, парабол цилиндр хэлбэртэй байв. Ойлгогч бүр нь нарны гэрлийг фокусын төвд байрласан дулаан шингээх хоолой дээр тусган, хоолойгоор урсах усыг халаадаг. Үүний дүнд уур үүсэн  насосонд холбогдсон моторыг эргүүлнэ. Энэ нарны дулааны цахилгаан үүсгүүр нь Нил мөрөнгөөс 22.2 тонн усыг ойролцоох газарууддаа тараах хүчин чадалтай. НДЦҮ-ийн орчин үеийн түүх нь 1970-аад оны газрын тосны хямралын үеэс эхэлдэг. АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жимми Картер цагаан ордны дээвэр дээр ус халаагч нарны коллектор суурилуулах шийдвэр гарган, нарнаас эрчим хүч гарган авах технологийг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ.  Их чадлын төвлөрүүлэгчтэй нарны дулааны станцын төсөл амжилттай хэрэгжин, эрчим хүч үйлдвэрлэсээр байна.

Нарны энергийг дулаан болон цахилгаанд хувиргах оптик төвлөрүүлэгч бүхий нарны цахилгаан станцуудыг тэдгээрийн ажиллах зарчим,технологийн онцлогоор нь дараах үндсэн хэсэгт ангилж болно:

  • “Цамхагт” нарны дулааны цахилгаан станц
  • Парабол ойлгон төвлөрүүлэгчтэй нарны дулааны цахилгаан станц
  • Стирлинг хөдөлгүүрт нарны дулааны цахилгаан станц
  • Яндант нарны дулааны цахилгаан станц
  • Уламжлалт ДЦС-той хосолж ажилладаг нарны станц

Нарны цахилгаан станцын дээрх төрлүүдээс цамхагт, парабол ойлгогчтой, стирлинг хөдөлгүүрт нарны станцууд нь нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг нарны дулааны цахилгаан станцын ангилалд ордог.  

Нарны дулааны цахилгаан станц нь дараах хэд хэдэн давуу талуудыг агуулдаг.Үүнд:

  • Нарны дулааны цахилгаан станц нь технологийн хувьд 100МВт ба түүнээс дээш хүчин чадалтай станцыг байгуулахад тохиромжтой. 
  • Нарны дулааны цахилгаан станц нь дулаан хуримтлууртай тул сүлжээнд горимын дагуу цахилгаан дулаан нийлүүлэх чадвартай. Тиймээс дамжуулах компаниудын хувьд нарны дулааны цахилгаан станцыг ашиглах сонирхол улам нэмэгдэж байна.
  • Дэлхийн олон оронд нарны дулааны цахилгаан станц байгуулахад тохиромжтой нарны нөөц боломж байдаг.
  • Сэргээгдэх эрчим хүчний технологиудын дотороос нарны дулааны цахилгаан станц нь үнийн хувьд өрсөлдөхүйц түвшинд бүрэн боломжтой хамгийн найдлага  төрүүлж буй технологийн нэг юм.
  • Нарны дулааны цахилгаан станцын хувьд нарны эрчим хүчийг ашиглан өндөр даралттай халуун уурыг гарган авч түүгээр цахилгаан дулаан үйлдвэрлдэг. Дулааны цахилгаан станц, шугам сүлжээний мэрэгжилтнүүд өндөр даралттай халуун уураар цахилгаан гаргах технологийг сайн мэддэг тул нарны дулааны цахилгаан станцыг ашиглахад мэрэгжилийн талаас хүндрэлгүй зэрэг хэд хэдэн давуу талтай.
.


2019-01-06 Жаргалсайхан 4430 Сэргээгдэх эрчим хүч Буцах