Интернэт гэж юу вэ?
Асар хурдтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн огцом өөрчлөлтийг цаг хугацаа хожиж, хамгийн оновчтойгоор тусгаж авах нь техник, технологийн өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавх сайтай орнуудын анхаарлын төвд байдаг асуудлын нэг болжээ. 1980-аад оны сүүл үеэс компьютерийн хэсэгчилсэн болон нэгдсэн сүлжээг ашиглах явдал томоохон үйл явц болж, энэ чиглэлд дэлхийн улс орнууд томоохон алхамуудыг хийсээр байна.
Комьютерийн сүлжээ гэдэг нь компьютеруудыг хооронд нь техник хэрэгсэл болон программын тусламжтайгаар холбосон систем юм. Ингэж холбосноор компьютерууд харилцан мэдээлэл солилцох, төхөөрөмжүүдийг алсын зайнаас удирдах, дискэн дээрх мэдээллийг нэг компьютераас нөгөө рүү зөөх, хуулах зарим программ хангамж, техник төхөөрөмжийг сүлжээнд холбогдсон хэрэглэгчид хамтран ашиглах, электрон шуудан солилцох хоорондоо шууд ярилцах зэргээр харилцах боломжтой. Компьютеруудын нэгдсэн дүрэм (протокол), программ хангамжийн тусламжтайгаар холбогдож нэгэн систем мэт ажиллах боломжтойд сүлжээний давуу тал оршино. 1969 онд АНУ-ын Калифорни муж дахь Компьютеруудыг Юта мужийн компьютеруутай холбосноор эхлэл буюу суурь тавигдсан. Анх компьютерийн сулжээг цөөн тооны компьютерийг физик холболт буюу кабелиар дамжуулан холбох замаар байгуулж байсан бөгөөд энэ үед сүлжээнд холбогдох боломжтой компьютерийн тоо нь тодорхой хязгаартай байжээ. Компьютерийн сүлжээг газар нутгийг хамрах хүрээ холбогдох байдал, геометр бүтэц, холболтын арга зэргээр нь ангилж болно.
Ингэснээр дэлхий нийтийг хамарсан сүлжээ бий болох эхлэл тавигдаж өнөөдрийн бидний өдөр тутмын хэрэглээ болсон “Интернэт” буй болжээ. “XX зууны техникийн гурван том ололтын нэг нь бол яах аргагүй интернэт. Интернэт гэх нэр томъёо яагаад бидний амьдралд хүч түрэн орж ирж, байнгын хэрэглээ болов оо? Асуултын хариулт нь ч маш амархан. Учир нь өнөөдөр Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй учраас хүн төрөлхтөн үүнийг дагахаас ч өөраргагүйд хүрсэн.
Харин интернэт гэж гэж юу вэ? Одоогоос 32 жилийн өмнө /1969 онд/, АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь интернэтийг “ARPANET” гэдэг нэртэйгээр анх 4 компьютерийг хооронд нь холбож үүсгэжээ. Үүний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компьютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компьютер холбогдоод байжээ. 1983 онд уг сүлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд /milnet/, нөгөөг нь их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж интернэт /Internet/ гэж нэрлэжээ. Энэ үед мянга хүрэхгүй толгой компьютер интернэтэд холбогдсон байлаа.
Компьютерийн сүлжээ нь дуу, видео дүрсийг дамжуулна. Ийнхүү мэдээлэл холбооны бүх сүлжээ нэгдмэл нэг том сүлжээнд нэгдэх цаг холгүй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Зарим хүмүүс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зүйл гэж ойлгоод байдаг, тэгвэл энэ нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь товчоор дэлхий даяар мянга мянган вэб хуудас агуулсан сүлжээг нэгтгэж үүссэн аварга том сүлжээ юм.
.