Домэйн нэрээ яаж оновчтой, зөв олж сонгох вэ?


Домэйн нэр авахад үг хооронд сул зай орхих ойлголт байж болохгүй. Yг хооронд цэг (.) дундуур зураас (-) ашиглах боломжтой. Жишээ нь: www.un-mongolia.mn, www.owc.org.mn гэх мэт....

Эдгээрээс алийг сонгох нь таны хувийн асуудал. Эсвэл хоёр болон түүнээс дээш үгийг ямар ч тэмдэг, тэмдэглэл ашиглалгүй үргэлжлүүлэн бичиж домэйн сонгож болно. Жишээ нь: www.servicenetwork.com, www.domainatlas.com гэх мэт...

Зарим тохиолдолд дундуур зураасыг илүүд үздэг. Энэ хоёр сонголтын аль аль нь хүлээн зөвшөөрөгддөг.

Тохиромжтой домэйн нэрийг сонгоход тавигдах шаардлагууд:

  • Аль болох богино байх;
  • Ойлгомжтой үг, хэллэг ашигласан байх;
  • Компаний нэр буюу түүний товчлолыг тусгасан байх;
  • Тухайн үйл ажиллагаа, зорилго чиглэлд нийцсэн байх;
  • Утга санаа илэрхий байх;
  • Олны сайн мэдэх үг хэллэг ашигласан байх;
  • Хүнд хэлэхэд төвөг багатай байх;
  • Цээжлэх боломжтой байх;
  • Монгол үгийг латинаар буулган домэйн нэрээ авах;
  • Англи үгийг .mn өргөтгөл ашиглан авах боломжтой. Жишээ нь: www.ford.com, www.mobi.mn, www.namecard.com...

Сонгосон домэйн нэрийг хэн нэгэн авчихсан байвал яах вэ?

Ийм тохиолдол олон. Хэрвээ та тухайн улсын хүчинтэй худалдааны тэмдэгттэй (өөрөөр хэлбэл патент, тэмдгийн албаны бүртгэл) бөгөөд таны домэйн нэр эзэмших эрхэнд хууль бусаар халдсаныг батлаж чадвал өөрийн сонгосон домэйн нэрийг буцаан авч болно. Гэхдээ энэ нь нэлээд их хугацаа шаардсан зардал ихтэй ажил. Зарим хүмүүс баталгаажаагүй домэйн нэр аваад түүнийгээ зарах тохиолдол ч байдаг. Гэхдээ эдгээр нь цорын ганц хуульд захирагддаг бөгөөд энэ нь урьдчилан бүртгэх зарчимыг хадгалж байдаг билээ. Нэг үгээр хэлбэл та хүссэн домэйн нэрээ бүртгүүлэн авсан тохиолдолд танаас хойш 10 секундын дараах адил домэйн хүсэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн үг юм.

 

.


2018-03-29 Энхболор 465 Зөвлөгөө, зөвлөмж Буцах